• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн дөрвөн тивд 124 мянган энхийг сахиулагч ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-30 11:28:54

5-р сарын 29 "НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр" юм. НҮБ энэ өдөр мэдээ нийтэлж, өдгөө 124 мянга гаруй цэрэг, цагдаа болон соёлын ажилтан дөрвөн их тивд энхийг сахиулах 16 төслийн арга хэмжээнд оролцож байна. "Баатруудаа эргэн дурсах" нь 2016 оны НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн гол уриа юм гэжээ.

Энхийг сахиулагчдын "Хөх дуулгатай арми"-д зориулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун: Тэд эрсдэлтэй орчинд эрэлхэг зоригтой ажиллаж, дэлхийн эмзэг бүлгийн хүмүүст аюулгүйн баталгаа олгосон юм гэжээ.
  
1948 оноос хойш НҮБ 71 удаагийн энхийг сахиулах үйл ажиллагаа зохион байгуулж, сая гаруй цэрэг, цагдаа болон соёлын ажилтан энэ үйл хэрэгт оролцсон бөгөөд 123 гишүүн орон цэрэг цагдаа томилсон байна. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд дэлхий даяар маш их итгэл хүлээлгэж байгааг энэ тоо харуулж байна гэж НҮБ-аас уламжиллаа.

Хятад улс 1990 онд НҮБ-ын энхийг сахиулах арга хэмжээнд анх оролцсоноос хойш давхардсан тоогоор 30 мянга гаруй хүн томилсон бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхлэх орнуудын дотор хамгийн олон хүн томилсон орон болжээ.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе