• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Технологийн шинэчлэлтийг идэвхжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-31 09:38:04

30-ны үдээс хойш, Бээжинд Бүх Хятадын шинжлэх ухаан технологийн шинэчлэлтийн бага хурал, академчдийн бага хурал, Хятадын шинжлэх ухааны нийгэмлэгийн 9 дэх удаагийн хоёр дахь бүгд хурал болов. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян үг хэлсэн байна.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань хурлыг даргалав.
Ли Кэчян цохон тэмдэглэхдээ: Шинэчлэлтийг дэмжих бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэн төгөлдөржүүлж, бүх талаар шинэчлэх явц дахь шинжлэх ухаан технологийн шинэчлэлтийн удирдан дагуулах үүргийг гүйцэд бадруулах хэрэгтэй. Нэгд: Суурь судалгааны хүрэлцэхгүй талыг нөхөнө. Урт хугацаанд тогтвортой байхыг дэмжих эрч хүчээ нэмэгдүүлж, 2020 онд судлан нээх салбарт оруулах эрч хүчээ 2.5%-д хүргэж, Үндэсний лаборатор болон Үндэсний шинжлэх ухааны ерөнхийлсөн төв зэрэг дээд түвшний шинэчлэлтийн индэрийг байгуулж, шинжлэх ухаан судалгааны хүрээлэн болон их дээд сургуулийн гол хүчний гүйцэтгэх үүргийг гүйцэд бадруулж, аж ахуйн нэгж болон нийгмийн хүчний идэвх чанарыг дайчилж, түрүүлж шинэчлэх чадавхыг нэмэгдүүлнэ. Хоёрт: Хэрэглээ судалгааг үйлдвэржүүлэх харш саадыг даван туулна. Аж ахуйн нэгжээр гол цогц болгон зах зээлээр удирдуулсан шинэчлэлийн механизмыг байгуулж, үндэсний стратегийн зориг санааг харуулж чадахуйц шинжлэх ухаан технологийн томоохон барилга төслийг байршуулан урагшлуулж, өнөөгийн байдалд ашигтай мөртөө алс ирээдүйн ач холбогдолтой шинэ салбарууд болон эдийн засгийн өсөлтийн цэгүүдийг бүрдүүлнэ. Гуравт: Уялдуулан шинэчлэхийг түргэтгэнэ. Интернэт сүлжээнд түшиглэн, нээлттэй хүртээмжтэй шинэчлэлтийн механизм болон индэрийг бүрдүүлж, аж ахуйн нэгж, шинжлэх ухаан судалгааны байгууллага, дээд сургууль, үүдэн бүтээгч зэрэг шинэчлэлтийн гол цогцын уялдаа холбоог урагшлуулж, чадварлаг боловсон хүчин, технологи, хөрөнгө мөнгө зэрэг шинэчлэлтийн хүчин зүйлийг уялдуулж, олноороо ажил эрхлэж, бултаараа шинэчлэлт хийх болон шинжлэх ухаан технологийн шинэчлэлт, бүсийн шинэчлэлтийг уялдуулж, шинэчлэлтийн нөөц чадавхыг түргэн чөлөөлж, шинэ хөдөлгөгч хүчийг бий болгож, уламжлалт салбарыг өөрчлөн дээшлүүлнэ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе