• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР Оросын "Өнөөдрийн Орос" агентлагтай хамтын ажиллагаагаа өргөтгөнө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-05-31 09:30:47

5-р сарын 30-нд ХОУР-гийн дарга Ван Геннянь Оросын Сочи хотод Оросын "Өнөөдрийн Орос" агентлагийн ерөнхий захирал Киселовтой хэлэлцээ хийлээ. Хоёр талын хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэх талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрлээ.

Ван Генянь: ХОУР "Өнөөдрийн Орос" агентлагтай найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчилж, Оросын талтай Хятад Оросын хэвлэл мэдээллийн жилийн хүрээнд "Нэг бүс нэг холбоо"-ны Мультимедиа сурвалжлага хийж, хөдөлгөөнт радиогийн АРР байгуулах зэрэг хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэн, одоогийн нөөц бололцоогоо бүрэн гүйцэд дайчлан, мэдээллийн шинэ технологийг ашиглан мэдээллийн салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна гэж хэлсэн.

Киселов хэлсэн үгэндээ: Оросын тал ХОУР-той хамтран хоёр талд зохиогдох мэдээллийн жилийн хүрээнд хэвлэл мэдээллийн арга хэмжээ зохиоход бэлэн байна. Оросын тал ХОУР-той хөдөлгөөнт радиогийн АРР төслийг энэ оны хөгжлийнхөө тэргүүлэх чиглэл болгож байна. Шинэ мэдээллийн хэрэгсэлд түшиглэн хоёр талын радиогийн салбарын хамтын ажиллагааг үр ашигтай хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе