• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Египетийн ерөнхий сайд нар харилцан цахилгаан илгээв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-31 10:29:33

Хятад Египетийн хооронд дипломат харилцаа тогтоосоны 60 жилийн ойд зориулан Хятадын ерөнхий сайд Ли Кэчян, Египетийн ерөнхий сайд Исмаил нар харилцан баярын цахилгаан утас илгээжээ.
  
Ли Кэчян баярын цахилгаандаа: Дипломат харилцаа тогтоосон 60 гаруй жилийн турш, Хятад Египет хоёр улс харилцан дэмжилцэж, харилцан хүндэтгэсэн, харилцан итгэлцсэн, уламжлалт найрамдлаа бэхжүүлэн хөгжүүлсээр ирлээ. Хоёр талын харилцаа нь Хятад Арабын орнууд, Африкийн орнууд тэрчлэн өмнөд өмнөдийн харилцааны үлгэр жишээ болсон юм. Сүүлийн жилүүдэд, Хятад Египетийн харилцаа хурдтай хөгжиж, хоёр орон стратегийн түншлэлийн харилцааг байгуулан, олон салбарын хамтын ажиллагаа улмаар өргөжин хөгжлөө. Египетийн талтай хамтдаа хүчин зүтгэж, хоёр орны уламжлалт найрамдлыг улам зузаатгаж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Исмаил баярын цахилгаандаа, Египет Хятад хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа өн удаан түүхтэй. Хоёр орны гүн зузаан найрсаг харилцаа цаашид эрчимжин хөгжиж, хоёр орны засгийн газар үргэлжлэн нягт хамтран ажиллаж, хоёр орны ард түмэнд үр өгөөж хүртээхийг чиг сэтгэлээсээ хүсэж байна. Хятад улс улам хөгжин хүчирхэгжиж, ард түмэн нь амар амгалан аз жаргалтай байх болтугай гэж ерөөжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе