• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Тогогийн ерөнхийлөгч Фор Гнассингбетай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-31 10:58:47

Хятад улсын дарга Ши Жиньпин 30-нд АИХ-ын ордонд Тогогийн ерөнхийлөгч Фор Гнассингбетай хэлэлцээ хийлээ. Хоёр орны төрийн тэргүүн Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн дээд уулзалтын үр дүнгийн хэрэгжилтийг ахиулж, хоёр талын харилцааг шинэ шатанд гарган, хоёр орны ард түмэнд улам олон хөнгөлөлт үзүүлнэ гэдгээ санал нэгтэй илэрхийлжээ.

Ши Жиньпин: Хятад Того хоёр тал улс төрийн харилцан итгэлцээ нэмэгдүүлж, дээд зиндааны хэлхээ холбоогоо хэвээр байлган, засгийн газар, улс төрийн нам, хууль тогтоох байгууллага, орон нутаг зэргийн найрсаг хэлхээ холбоог эрчимжүүлэх ёстой. Хятадын аж ахуйн нэгж болон банк санхүүгийн байгууллагын олон хэлбэрээр Тогогийн дэд бүтцийн байгуулалтын төслийг дэмжихийг Хятадын тал урамшуулах бөгөөд Тогогийн бие даасан аж үйлдвэрийн системээ байгуулахыг дэмжинэ. Хятадын талын туслалцаатайгаар байгуулж байгаа хөдөө аж ахуйн технологийн үлгэр жишээ төвөөр түшиг болгож, Тогогийн талтай үр тариа, хөдөө аж ахуй, загасны аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулах аж үйлдвэр зэрэг салбаруудын харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж, Тогод туслан хөдөө аж ахуйн өртгийг дээшлүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Тогогийн талтай соёл, боловсрол, аялал жуулчлал, залуучууд, эмэгтэйчүүд, хэвлэл мэдээлэл, зөвлөхүүд зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны иргэдийн хүсэл найдлага, нийгмийн үндэс суурийг бэхжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр тал бас Африкийн энх тайван аюулгүй байдал, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаарх зөвшилцлөө эрчимжүүлж, хөгжиж байгаа орнуудын шударга ёсны эрх ашгийг хамтаар хамгаалж, олон улсын харилцааны ардчилалд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэж онцлон тэмдэглэсэн байна.

Фор Гнассингбе хэлсэн үгэндээ: Дипломат харилцаа тогтоосон 44 жилийн хугацаанд хоёр орны харилцан ашигтай хамтаар хожих хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн. Хятадын засгийн газар, ард түмэн урт хугацааны турш, Тогод харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлсэнд баярлан талархаж байна. Хятадын талтай олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд иргэдийн амьжиргааг сайжруулах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, дэд бүтцийн байгуулалт, энх тайван аюулгүй байдалын талаар үргэлжлүүлэн Тогод дэмжлэг үзүүлэхийг Хятадын талаас хүсэж байна. Хятадын санаачилсан "Нэг бүс нэг зам" стратегийг сайшааж байгаа бөгөөд Хятадын талтай хамтдаа хүчин зүтгэж, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн дээд уулзалтын үр дүнг нухацтай хэрэгжүүлэхэд Того бэлэн байна. Того нэг Хятадын бодлого баримтална. Хятад улс бол Того болон Африкийн хамгийн найдвартай сайн найз юм гэжээ.

Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн дипломат харилцаа, эдийн засаг, технологи, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд байлцжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе