• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлнэ

CRI       (GMT+08:00) 2016-05-31 09:51:39

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин 5-р сарын 30-нд МУ-ын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Батхишигээр ахлуулсан МУ-ын сэтгүүлчдийн БНХАУ-д айлчлах төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 50 орчим хүний бүрэлдхүүнтэй сэтгүүлчид БНХАУ-ын Бээжин, Хөххот, Ордос зэрэг газар нутгаар айлчлахаар өнөөдөр \ 31-ний өдөр\ Улаанбаатараас мордож байгаа юм.

Элчин сайд Шин Хаймин сэтгүүлчидтэй уулзах үеэр: Хоёр орны найрсаг хамтын ажиллагаа, хоёр ард түмний ойлголцол найрамдалд сэтгүүлчид чухал үүрэг гүйцэтгэж байна. Элчин сайд, Элчин сайдын яамны талаас хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх болно. Сэтгүүлчид Хятад орны хөгжил, ард түмний амьдарал ахуйтай газар дээр нь очиж танилцан, Монголын ард түмэнд үнэн бодит мэдээлэл өгөхийг хүсэж байна гэж хэлсэн байна.

МУ-ын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Батхишиг хэлсэн үгэндээ: Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа бөгөөд түүний дотор Хятадын Олон Улсын Радио болон МҮОНР, Синьхуа хороо болон МОНЦАМЭ нь олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцолсон байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд МУ-д айлчлахдаа Монголын 250 сэтгүүлчийг жил бүр Хятад улсад айлчлуулах санаачлага дэвшүүлсэн юм. Түүнээс хойш ийнхүү Монголын сэтгүүлчид Хятадын Засгийн газрын урилгаар БНХАУ-тай танилцах боломж тохиож байгаа юм. \ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе