|
|
||
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын дарга Ши Жиньпин 1-нд Бээжин хотноо Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны дэд дарга, олон улсын харилцааны газрын дарга Ри Су Ён тэргүүтэй Солонгосын хөдөлмөрийн намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Ши Жиньпин, Солонгосын хөдөлмөрийн намын төлөөлөгчид Хятадад айлчлан, 7-р их хурлын байдлаа танилцуулсанд баяр хүргэлээ. Тэрээр хэлэхдээ, та бүхний айлчлал Хятад Солонгос хоёр намын чухал асуудлуудаар харилцан санал солилцдог стратегийн уламжлал харилцааг харуулж, Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны дарга Ким Чен Ун, мөн тус намын төв хорооноос хоёр нам, хоёр орны харилцааг чухалчлан үзэж байгааг харууллаа. Эдийн засгаа хөгжүүлэн, ардын амьжиргааг сайжруулж, социализмын байгуулалтаа эрчимжүүлэхэд Солонгосын хөдөлмөрийн нам улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |