|
|
||
Орон нутгийн цагаар 5-р сарын 31-ний 13 цагийн орчим Хятадын Засгийн газраас Шри-Ланкийн гамшгийн районд олгосон тусламжийн барааг Коломбо олон улсын онгоцны буудалд тээвэрлэн авчиржээ. Энэ нь Хятадын Засгийн газраас 1 сая 500 мянга гаруй ам долларын яаралтай тусламжийн үндэс дээр, дахин 15 сая юаний үнэ бүхий яаралтай хүмүүнлэгийн тусламжийг нийлүүлж байгаа явдал юм.
Хятадаас Шри-Ланкад суугаа элчин сайд И Шяньлян, улс төрийн зөвлөх Пан Чүньшүэ, худалдааны зөвлөх Ван Инчи, Хятадын улаан загалмайн нийгэмлэгийн гамшгаас аврах баг болон Шри-Ланкад суугаа Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөгчид онгоцны буудалд хүрч тусламжийн барааг хүлээн авчээ.
Хятад Шри-Ланка хоёр тал онгоцны буудалд хүлээлгэн өгөх бэсрэг арга хэмжээ зохиолоо. Элчин сайд И Шяньлян болон Шир-Ланкийн гамшгаас хамгаалах яамны сайд Ануга Приядаршна Яара хүлээлгэн өгөх бичиг баримтад гарын үсэг зурсан байна. Тусламжийн эд бараа болох майхан, эвхдэг орыг 1000 гаруй гэр бүлийн гамшгийн дараах хэрэглээнд зориулжээ. Гарын үсэг зурах ёслол дээр сайд Ануга Приядаршна Яара Шир-Ланкагийн Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Хятадын засгийн газар, ард түмэнд баярлан талархаж байгаагаа илэрхийллээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |