|
|
||
2014 оны 8-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол улсад айлчлах үеэр тохиролцсон "Хойшдын 5 жил" арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд, Хятадын тал Монгол улсын 250 гаруй сэтгүүлчийг Хятадад урин айлчлуулж байна. Энэ удаагийнх нь 2015 оноос хойш Хятадад айлчилж буй Монголын сэтгүүлчдийн хоёрдох айлчлал болж байгаа юм. Сэтгүүлчдийн багт "Монголын мэдээ" агентлаг, "TV5" телевиз, Монголын сонин хэвлэл, "Өдрийн сонин" зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн 50 орчим сэтгүүлч багтжээ. Тэд 5-р сарын 31-ээс 6-р сарын 6-ны хооронд Бээжин, Тяньжинь, Өвөр монгол зэрэг газруудаар аялах юм байна.
Бээжинд хийх аяллын хугацаандаа, Монголын сэтгүүлчдийн баг төлөөлөгчид Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Хятадын эрчим хүч, байгаль орчинг хамгаалах корпорац зэрэг байгууллага нэгжтэй танилцана. Дараа нь Тяньжинь хотод хүрч, Хайхэ голын усны нөөцийг ерөнхийлөн засах, Хятад, Сингапур хоорондын хамгийн том төсөл болох Тяньжиний экологийн хот түүнчлэн дэлхийн хамгийн том нарны энергийн шил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжтэй газар дээр нь очиж танилцах бөгөөд дахин Өвөр монголын Ордос хотоор аялж, тэндэх шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн үлгэр жишээ район, Энхбэй элсэн цөлийн экологийн үлгэр жишээ район, Сайхан-талын экологийн парк, Бугт хотын болд төмрийн ХХК-ын агаар мандлыг засах туршилтын бүс, Хөх-хотын Далан хар уулын экологийн хамгаалалтын төсөл зэрэгтэй танилцах юм байна.
"Гадаадын хүний нүдээр Хятад орныг харах" цуврал арга хэмжээг Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас зохион явуулж байгаа юм. 2016 онд "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний 5 том хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд, Хятадад айлчлан, "инноваци, зохицол, ногоон, нээлттэй, хуваалцах" хөгжлийн ухагдахууны төлөөлөл газар нутагтай танилцан, гадаадын найрсаг хүмүүс биерээрээ үзэж харахаар дамжин Хятадын бодит хөгжлийн байдал, хамгийн сүүлийн үеийн хөгжлийн ухагдахууныг дэлхий дахинд уламжилж, орнуудын иргэд хоорондын найрсаг солилцоо, хэлхээ холбоог ахиулах зорилготой юм. \Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |