• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүүхдийг баярлуулсан сайхан өдөр

CRI       (GMT+08:00) 2016-06-01 09:55:28

МУ-д суугаа БНХАУ-ын Элчин Сайдын Яамнаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан энэ сарын 31-нд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Улаанбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит 2-р сургууль, Хятад Монголын "Найрамдал" сургууль, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор болон Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүдийг Элчин сайдын яамандаа урин халуун дотноор хүлээн авч, тэдний дуу бүжиг, уран зургийг сонирхон, баярын бэлэг түгээж, хятад хоол цайгаар дайлан баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Энэ арга хэмжээний үеэр БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, УИХ-ын гишүүн С. Оюун, Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй нар хүүхдүүдэд баярын өдрийн халуун мэнд хүргэж, хүүхдүүдтэй хамтаар банш чимхэж, баярын бэлэг гардуулан хамтаар дурсгалын зураг авахуулсан байна. Ийнхүү Хятадын Элчин сайдын яам нэг өдрийг дуу хуур инээд баяраар дүүрэн үдэв.

\ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе