|
|
||
Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага 6-р сарын 1-нд Парист дэлхийн эдийн засгийн хөгжлийн тухай тайлан нийтэлж, энэ он, ирэх оны дэлхийн эдийн засгийн нэмэгдлийн урьдчилсан төсөөллийг 3%, 3.3% болгон бууруулжээ. Энэ нь өнгөрсөн оны 11-р сард нийтэлсэн төсөөллөөс 0.3 нэгжээр дор байна.
Хөгжингүй эдийн засгийн цогцод АНУ-ын эдийн засаг удаан сэргэх хандлагатай байгаа бөгөөд энэ он, ирэх оны эдийн засгийн нэмэгдэл нь 1.8%, 2.2% болно. Евро бүсийн эдийн засгийн сэргэлт удаашралтай, нэмэгдэл нь 1.6%, 1.7% байх болно. Японы эдийн засгийн нэмэгдэл 0.7%, 0.4% байх болно гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага төсөөлжээ.
Шинэ тулгар хөгжиж байгаа эдийн засгийн цогцод Хятад Энэтхэгийн эдийн засгийн нэмэгдэл нэлээд хурдацтай байх болно. Энэ оны болон ирэх оны Хятадын эдийн засгийн нэмэгдэл 6.5%, 6.2%, Энэтхэгийн эдийн засгийн нэмэгдэл 7.5% байх болно. Харин ОХУ, Базелийн эдийн засаг үргэлжлэн унаж, Оросын эдийн засаг энэ онд 1.7% уналттай байх бол ирэх онд 0.5%-ын нэмэгдэлтэй байх болно. Базелийн эдийн засаг энэ онд болон ирэх онд тус тус 4.3%, 1.7%-ын уналттай байх болно гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага таамаглажээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |