|
|
||
Хятадын Ложистик, худалдаан авалтын холбооны саяхан нийтэлсэн 2016 оны 5-р сарын Хятадын ложистикийн салбарын хөгжлийн индекс 54.2 хувьд хүрлээ. Ложистикийн салбарын шинэ захиалгын индекс өнгөрсөн сарынхаас 1.5 нэгжээр өсөж, 55 хувьд хүрсэн байна. Бизнесийн үйл ажиллагааны урьдчилсан үзүүлэлт 1.4 нэгжээр өсөж, 63.8 хувьд хүрснээр нийгмийн ложистикийн үйл ажиллагаа тогтвортой хөгжих хандлагатай байгаа бөгөөд Хятадын эдийн засаг тогтвортой мөртөө хөгжих байдлаа хадгалах болно гэдгийг харуулж байна.
Хятадын ложигстик мэдээллийн төвийн орлогч дарга Хэ Хүй хэлэхдээ, 5-р сарын ложистикийн салбарын хөгжлийн индекс өнгөрсөн сарынхтай адил байнгаа, шинэ захиалгын индекс өссөн зэрэг нь аж ахуйн нэгжүүдийн ложистикийн хэрэгцээ нэмэгдэж, ложистикийн хүчтэй эрэлт шаардагдаж, эдийн засаг эерэг өсөлттэй байгааг харуулж байна. Бүс нутгийн байдлаас үзвэл баруун бүс нутгийн олон индекс, өсөлтийн хэмжээ зүүн болон төв бүсийн хэмжээнээс дээгүүр байж, "Нэг бүс нэг зам" зэрэг стратеги, баруун бүсийн онцлог бүхий нөөцийн давуу тал болон үйлдвэрлэлийн онцлогоос үүдэлтэйгээр ложистикийн эрэлт хэрэгцээ их байна гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |