|
|
||
Саяхан Европын холбоо, Америк улс долоо хоногийн дотор гангийн импортын худалдааг ивээх арга хэмжээ хэрэгжүүлж, дэлхийн гангийн аж үйлдвэрлэлийн худалдааны маргаан улам бүр ширүүслээ. Үүнд, цөөн бус улс орнууд гангийн аж үйлдвэрлэлийн өөдрөг бус байдлын уршгийг Хятад улсад нөмөргөж байгааг анхаарууштай байна. Хятадын гангийн бүтээгдэхүүн олон удаа худалдааны зөрчил маргаанд өртөж буйтай холбогдуулан, Хятадын Худалдааны Яамны сайд Гао Хү Чэн, гангийн хэт үйлдвэрлэл нь дэлхийн чанартай асуудал тул заавал дэлхий нийтээрээ зохицуулах ёстой. Харин аль нэг улсыг зэмлэн буруушааж болохгүй гэсэн байна.
Саяхан Америкийн Олон улсын худалдааны комиссаас Хятадын Ань Ган корпорац, Бао Ган корпорац зэрэг гангийн үйлдвэрлэлийн 40 компани нэгжийн Америкт экспортолсон ган бүтээгдэхүүнд "337-р заалтын шалгалт" явуулахаа мэдэгдсэн байна. Уг шалгалтын процессоос авч үзвэл, Америк хэрэв тухайн компаний үйл ажиллагаа тогтоол заалт зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд, холбогдох бүтээгдэхүүн цаашид Америкийн зах зээлд орохыг бүрмөсөн хориглох болно. Хятадын Ань Ган корпорацын Олон улсын худалдааны компанийн ерөнхий менежер Ли Дун Вэй:
"Сүүлийн жилүүдэд Америкаас Хятадын ган бүтээгдэхүүнд хямдаар борлуулахын эсрэг болон нөхөн олговрын эсрэг шалгалт олон удаа явуулсан юм. Гэтэл энэ удаад Америкийн гангийн компаниуд Хятад улсын гангийн компани нэгжүүдэд 337-р заалтын шалгалт явуулах гэж байна. Энэ бол анхны тохиолдол. Түүнчлэн, 337-р заалт нь голдуу оюуны өмчийн эрхийн тухай асуудалд чиглэсэн байдаг. Гангийн аж үйлдвэрлэлд 337-р заалтыг хэрэгжүүлэх нь зохисгүй, бодит байдалд ч нийцэхгүй гэж бид үзэж байна" гэжээ.
Сүүлийн үед Европ, Америкаас Хятад улсад чиглүүлсэн болдын салбарын "Худалдааны дайн" үүгээр зогсохгүй. Тоо баримтаас үзвэл, 2015 оноос одоог хүртэл, Хятад улсын гангийн бүтээгдэхүүний худалдааны нийт 8 тэрбум ам.доллар бүхий 50 гаруй удаагийн маргаан үүслээ.
Хятадын ХЯ-ны сайд Гао Хү Чэн хэлэхдээ, өдгөө Хятад улс хүдэр импортлогч дэлхийн хамгийн том орон, гангийн бүтээгдэхүүн импортлогч 5-р том орон юм. Дэлхийн гангийн бүтээгдэхүүний бүтцээс үзвэл, үйлдвэрлэл илүүдэж байна. Үүнийг бүх дэлхийгээрээ хамтран зохицуулах шаардлагатай. Харин аль нэг улсыг зэмлэж болохгүй гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, Хятадын "12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, гангийн бүтээгдэхүүний хоцрогдсон үйлдвэрлэл 90 сая тоннд хүрч, "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд дахин 100 сая буюу 150 сая тоннд хүргэх болно. Гао Хү Чэн хэлэхдээ, Хятад улс бас гангийн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах болно гэжээ. "Дэлхий дээрх ямар ч улс орон өөрийн гангийн бүтээгдэхүүний экспортод хавсралт татвар ногдуулаагүй, ердөө бүтээгдэхүүний экспортод татвар төлдөг юм. Гэвч Хятад улс аль эрт "12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, гангийн бүтээгдэхүүний экспортод экспортын татвар авах болж, хамгийн дээд хэмжээ нь 25 хувьд хүрсэн бөгөөд үүнийг өдгөө хүртэл хэрэгжүүлж байна. Энэ бол Хятадын дэлхийн эдийн засгийн хөгжил, ялангуяа гангийн бүтээгдэхүүний салбарын хөгжилд хувь нэмэр оруулсныг харуулж байгаа бөгөөд маш их хариуцлагатай гэдгийн илэрхийлэл гэж бид үзэж байна" гэж тэрээр тэмдэглэжээ.
Сүүлийн үед Хятадын гангийн бүтээгдэхүүний худалдааны арга хэмжээний талаар барууныхан шалгалт судалгаа хийж, зэмлэн буруушааж байгаа байдалтай холбогдуулж, Гао Хү Чэн хэлэхдээ, дэлхийн гангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд үзүүлсэн Хятад улсын хувь нэмрийг үгүйсгэхийн аргагүй. Хятад улс нэг талаар дэлхийн худалдааны байгууллагын дүрэм тогтоолын дагуу хууль ёсны эрх ашгаа хамгаалахын зэрэгцээ нөгөө талаар харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх нь илүү чухал байна гэжээ.
"Худалдааны зөрчил маргааныг зохицуулах тухайд, Хятад улс ДХБ-д элсэн орсон 15 жилийн хугацаанд нийт худалдааны зөрчил маргааны 1/3 буюу 800 гаруй нь Хятад улсад чиглэсэн байдаг. Гэвч бид том чухал аж үйлдвэрлэл болон дэлхийн эдийн засагт нөлөөлөх худалдааны ихэнх зөрчил маргааныг эв зүйтэй зохицуулсан гэж бодож байна" гэр тэрээр илэрхийлэв.
Гангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь Хятад улс бусад улс оронтой худалдааны зөрчил маргаан үүсэх гол салбар болж байгаа тул Хятадын гангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд өргөжин тэлэхэд энэ нь харш саад учруулж болзошгүй гэж хүмүүс сэтгэл түгшиж байна. Үүнд хандуулан Хятадын НШУА-ын эдийн засгийн судлаач Пэй Чан Хун хэлэхдээ, улмаар хурцдаж буй худалдааны зөрчил маргааныг зохицуулахад Хятадын аж үйлдвэрүүд өөрийн ажил төрлөө дүрэмжүүлэхийн зэрэгцээ асуудалд хэвийн байдлаар хандах нь зүйтэй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |