• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР-гийн мэргэжилтнүүд "Сарнай цэцгийн хүрээлэн"-тэй танилцлаа

CRI       (GMT+08:00) 2016-06-06 10:39:52

Олон улсын 40 шахам орныг эгнээндээ нэгтгэсэн Сарнай цэцгийн нэгдсэн холбооны 14 дэх хурал Бээжин хотноо болж байна. Тус холбооны анхдугаар хурал 1968 онд Лондон хотод болж байсан бол түүнээс хойш өнөөдрийг хүртэл ийнхүү уламжлал болон зохиогдсоор иржээ.

Хуралтай холбогдуулж ХОУР-гийн гадаад хэлний 30 орчим мэргэжилтэн энэ сарын 3-нд Бээжин хотын Даашин дүүрэгт байрлах "Сарнай цэцгийн хүрээлэн"-тэй танилцсан юм.

Сарнай цэцгийг "Бээжин хотын цэцэг" ч гэж нэрлэх нь бий. Жилийн 4 улиралд цэцэглэдэг. Ургах чадвар сайтай тул тэсвэр тэвчээрийн бэлгэдэл ч гэдэг. Маш анхилуун үнэртэй, үзэмж төгөлдөр цэцэг юм.

Сарнай цэцгийн хүрээлэнд 8 үзмэрийн танхим бүхий музей байрлана. Музейд дэлхийн улс орнуудын сарнай цэцгийн үүсэл гарал, түүх, соёлын талаар өгүүлсэн баримтууд байх. Тус хүрээлэн сарнай цэцгийг дагнан үржүүлж буй Бээжин дэх цорын ганц хүрээлэн юм. Тэнд мөн төрөл бүрийн хатаасан цэцгийн дэлбээ навчисаар хүүхэд залуус болон нас насны ангиллын хүмүүсийн урласан бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн тавьсан байлаа.

Харсан, үзсэн бүхэн өөрийн эрхгүй дуу алдмаар тийм чамин тансаг, өнгө өнгөөр алаглах анхилуун цэцэгсийн дунд ХОУР-ийн мэргэжилтнүүд нэгэн өдрийг өнгөрөөв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе