|
|
||
7-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд, Хятадад ирж Хятад, Америкийн стратеги эдийн засгийн 8 дахь хэлэлцээ, Хятад Америкийн хүмүүнлэгийн солилцооны 7 дахь дээд зөвшилцөлд оролцсон Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Сангийн сайд Жейкоб Лью нарыг хүлээн авч уулзав.
Ши Жиньпин, хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Америкийн стратеги эдийн засгийн 8 дахь яриа хэлэлцээ болон хүмүүнлэгийн солилцооны 7 дахь дээд зөвшилцөл идэвхтэй үр дүнд хүрсэн байна. Хоёр тал нямбай сайтар хэрэгжүүлж, үр ашигтай хэрэгжигдэхийг баталгаажуулж, хоёр орны ард түмэнд үр өгөөжийг нь эдлүүлэхийг хүсэж байна гэж тэмдэглэжээ.
Тэрээр мөн: 3 жилийн өмнө миний бие Обама ерөнхийлөгчийн хамт Хятад, Америкийн том гүрний шинэлэг харилцааг хамтын хүчин чармайлтаар бүтээн байгуулахыг санал нэгтэй зөвшөөрсөн билээ. 3 жилийн туршид Хятад, Америкийн харилцааны хүрсэн ололт амжилт нь, энэхүү замнал бол хоёр орны ард түмэн болон дэлхийн ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд саадгүй нэвтрэх, алс ирээдүйн замналыг болохыг харууллаа. Хоёр тал, Хятад, Америкийн харилцааны хөгжлийн түүхэн чиг хандлагыг сайтар атгаж, хамтын ажиллагаанд төвлөрөн, бодит ажил хэрэг илүү бүтээж, зөрчлөө эв зүйтэй зохицуулан, харш саадыг арилган, Хятад, Америкийн харилцаа эрүүл саруул, тогтвортой урагш хөгжихийг ахиулах ёстой юм. Их 20-ын бүлгийн удирдагчдын Ханжөү-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Обама ерөнхийлөгчтэй дахин уулзаж, хамтаар сонирхож буй том чухал асуудлаар үргэлжлүүлэн санал солилцохыг миний бие хүсэн хүлээж байна гэжээ.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |