|
|
||
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 7-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри, Сангийн сайд Жакоб Ж Лев нартай уулзав. Жонн Керри, Жакоб Ж Лев нар Хятад Америкийн стратеги, эдийн засгийн 8-р хэлэлцээ, Хятад Америкийн хүмүүнлэгийн солилцооны 7-р дээд зөвшилцөөнд оролцохоор Хятадад ирээд байгаа юм.
Ли Кэчян: Хятад Америк дипломат харилцаа тогтоосон хэдэн арван жилийн турш, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа, ашиг сонирхол улам уялдан гүнзгийрч, хоёр орон хоорондын хамтын ашиг зөрчлөөс илүү болж байна. Хятад улс Америкийн дээд давхаргатай хэлхээ холбоотой байж, хоёр талын хэлэлцээний механизмын үүргийг үргэлжлэн гүйцэтгэн, стратегийн итгэлцлээ хамтран нэмэгдүүлж, хамтын ажиллагааны арга замыг өргөтгөн, хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй өрнүүлж, зөрчлийг бүтээлчээр шийдвэрлэн, Хятад Америкийн харилцааг үргэлжлэн эрүүл тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна. Энэ нь хоёр улсын ард түмэнд үр өгөөж өгөх төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд тустай юм гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад Америкийн худалдаа эдийн засгийн харилцаа улмаар нягтарч, ноднин хоёр талын худалдааны хэмжээ, хоёр талын хөрөнгө оруулалтын нөөц бүгд түүхийн шинэ гараанд хүрч, Хятад улс анх удаа Америкийн хамгийн том худалдааны түнш боллоо. Бид Америктай хамтран худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, идэвхтэй, ажил хэрэгч байр сууриар ашиг сонирхлоо харилцан хүндэтгэж, зөвшилцлөөр дамжин, харилцан ашигтай, хамтаар ялалт байгуулах, өндөр түвшний хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар зүтгэхэд бэлэн байна гэжээ.
Энэ удаагийн хэлэлцээ, зөвшилцөл баялаг үр дүнд хүрсэн нь холбогдох механизм Америк Хятадын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, зөрчлийг зүй зохистой шийдвэрлэхэд тустай гэдгийг харууллаа. Америк Хятад дэлхийн хоёр том эдийн засгийн цогц учраас хэлэлцээ, хамтын ажиллагаа нь дэлхийн эдийн засагт ихээр нөлөөлнө. Хятад улс өөрчлөлт хийн, хэт үйлдвэрлэлийг санаачилгатай зохицуулж буйг Америк сайшаана гэж Жонн Керри, Жакоб Ж Лев нар хэллээ. Хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг идэвхтэй ахиулж, Их хорийн бүлгийн хүрээнд Хятад улстай нягт хамтран ажиллахад бэлэн байна гэж Жонн Керри, Жакоб Ж Лев нар хэлэв.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |