
Синьхуа Агентлагийн мэдээ, ШХАБ-ын гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын 13-р хурал 8-ны өдөр Казахстаны нийслэл Астанад болж, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Чан Ваньчуань тэргүүтэй төлөөлөгчид оролцож үг хэлсэн байна. ШХАБ-ын гишүүн Казахстан, Орос, Тажикстаны Батлан хамгаалахын сайд, Киргизийн Батлах хамгаалах хорооны дарга, Узбекистаны армийн ерөнхий штабын дарга, ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын удирдлага хуралд оролцжээ. Хурлыг Казахстаны Батлан хамгаалахын сайд Тасмагамбетов даргалжээ.
Чан Ваньчуань: Бид Ши Жиньпин дарга болон олон гишүүн орнуудын тэргүүн нарын хамтын ойлголтыг эрс шуурхай хэрэгжүүлж, "итгэл, харилцан ашигтай байх, эрх тэгш, зөвшилцөх, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэж, хамт хөгжихийг эрэлхийлэх" "Шанхайн зориг санаа"-г баримталж, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахаар тэргүүн чухал үүрэг болгож, механизмын байгуулалтыг бүрэн төгөлдөр болгож, шинэ хамтын ажиллагааны үзэл ухамсрыг бий болгож, ажилч хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд шинэ хувь нэмэр оруулах болно гэжээ. \Г. Сайн-Өлзий\