|
|
||
7-нд, Хятадаас Орост суугаа элчин сайдын яаманд Оросын Холбооны Улсын Сибирийн Томск муж улс Хятадын аж ахуйн нэгжүүд болон жуулчдын сонирхлыг татах зорилгоор өөрийгөө танилцуулах арга хэмжээ зохион байгуулжээ.
Томск муж улсын дарга тус мужийн хөрөнгө оруулалтын орон зай, хөгжлийн нөөцийг дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр: Томск муж улс Хятад улстай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг чухалчилж байгаа тул Хятадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулж, хөгжлийн хүрээгээ тэлэхэд улам таатай нөхцөл бүрдүүлэн өгч, улам их хөнгөлөлттэй боломжоор хангана гэжээ.
Уг арга хэмжээний үеэр Хятадаас Орост суугаа зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл Томск мужтай гэрээ хэлэлцээр тохиролцжээ. Оросын ГХЯ-ны төлөөлөгч, Томск мужийн гол удирдлага, Хятад Оросын аж ахуйн нэгжүүд, хэвлэл мэдээлэл, элчин сайдын яамны төлөөлөл нийт 100 гаруй хүн тус арга хэмжээнд оролцлоо.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |