![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
"2016 оны Хуавэй группийн Баруун Африк дахь үүлэн тооцоолуурын форум" өчигдөр Кот-диварийн эдийн засгийн төв Абиджанд боллоо. Баруун Африкийн бүсийн салбарын мэргэжилтэн, засгийн газрын төлөөлөгчид форумд оролцож, мэдээ мэдээллийн үүлэн тооцоолуурын уг бүс нутаг дахь хөгжлийн талаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.
Хуавэй группийн Кот-дивар дахь салбар компанийн ерөнхий захирал Ян Хэбин нээлтийн ёслолд хэлэхдээ, үүлэн тооцоолуур, биг датагаар төлөөлүүлсэн IT технологи олон салбарт нэвтэрч, салбарын хөгжлийг урагшлуулах хөдөлгүүр хүчин болж, шинэ үнэ цэнийг бий болгож байна. Манай компани Баруун Африкийн зах зээлд орсон тэр үеэс эхлэн технологио шинэчлэн ажиллаж, цаашид бид энэ бүс нутгийн харилцаа холбоо, захиргаа, боловсрол, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарын үүлэн стратегийг нийтлэх болно гэлээ.
Кот-диварын Дижитал эдийн засаг, харилцаа холбооны яамны технологийн ахлах зөвлөх Ибрахима Дябате хэлэхдээ, мэдээллийн технологи өдөр болгон шинэчлэгдэж байна. Түүнд хил хязгаар гэж байхгүй ч бүс нутгийн стратегийн чухал ач холбогдолтой юм. Бид мэдээ мэдээллийн технологийн өөрчлөлт шинэчлэлийн гэрч болж байна. Тэр дэлхийг өөрчлөхөөр зогсохгүй бидний дэлхий ертөнцийг харах үзлийг ч өөрчилж байна гэлээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |