![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Ардын банк болон Америкийн холбооны бэлтгэл комисстой Америкт юаниар тооцоо хийх талаар хамтран ажиллах меморандумд гарын үсэг зурсан тухай 8-ны өдөр Хятадын Ардын банк мэдээллээ.
Стандарт хангасан гадаадын байгууллага Америкт юаниар хөрөнгө оруулах туршилтын цэг байгуулж болох бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 25 тэрбум юань байж болох тухай мөн өдөр Хятадын Ардын банк мэдэгджээ.
Хятадын Ардын банкны холбогдох хариуцлагатан хэлэхдээ, эдгээр зүйл нь Хятад Америкийн банк санхүүгийн хамтын ажиллагаа шинэ гараанд хүрснийг харуулах бөгөөд Хятад Америкийн аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага юаниар хил дамнан арилжаалахад тустай, мөн хоёр талын худалдааг хөгжүүлж, хөрөнгө оруулалтад дөхөм үзүүлнэ гэжээ. \Сарантуяа\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |