• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Монголд айлчлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-10 16:23:05

6-р сарын 9-нд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хаймин, Монгол улсад айлчлахын зэрэгцээ Ази, Европын сангийн сайд нарын хуралд оролцсон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Жинь Личүньтэй уулзаж, ажил хэргээр ярилцсан байна.

Жинь Личүнь, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдсанаас хойших гадаад хөрөнгө оруулалт, дотоод үйл ажиллагааны холбогдох байдлыг танилцуулж, түүнчлэн Монгол улс бол Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч гишүүн орнуудын нэг, Монголын талтай дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өрнүүлэхийг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк дээд хэмжээнд чухалчилж байгаагийн зэрэгцээ хамтын ажиллагааны талаар идэвхтэй эрэлхийлэхэд бэлэн байна. Хятадаас Монгол улсад суугаа элчин сайдын яам энэ ажлыг дэмжихийг хүсэж байна гэжээ.

Шин Хаймин элчин сайд, өдгөө Монгол улсад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд чухал боломж тохиож байна. Хятадын элчин сайдын яам Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон Монголын тал дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт уялдаатай ажиллахыг дэмжих бөгөөд хоёр талын хамтын ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэж тэмдэглэжээ.

Монгол улсын Сангийн яамны урилгаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Жинь Личүнь 6-р сарын 9, 10-нд Монгол улсад айлчилж, түүнчлэн Монгол улсад зохиогдсон Ази, Европын сангийн сайд нарын 12 дахь хуралд оролцов. Энэ хугацаанд тэрбээр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Ч.Сайханбилигтэй тус тус уулзаж, Монгол улсын Сангийн сайд, Зам тээврийн сайд нартай хэлэлцээ хийж, Монгол улсын авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд хамтран ажиллах тухай санал солилцсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе