9-ний өдөр хийлгэсэн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хуралд, "Саяхан Пакистаны арми, засгийн газрын нэгдсэн чуулганаар хамтарсан мэдэгдэл нийтэлж, 5-р сарын 21-нд Америкийн нисэгчгүй нисэх онгоц Пакистаны хилд агаарын дайралт хийсэн нь улс орны бүрэн эрхэд халдаж, Пакистан Америкийн харилцан итгэлцэлд сөргөөр нөлөөлсөн бөгөөд Афганистан, Пакистан, Хятад, Америк дөрвөн талын зохицуулалтын механизмаар Афганистаны эв нэгдлийг ахиулах үйл явцыг бусниулсан" хэмээн тэмдэглэсэн. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна?" гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй хариулахдаа, Хятадын тал холбогдох мэдээллийг анхааралдаа авсан. Терроризмд цохилт өгөх, Афганистаны эв нэгдлийг ахиулах талаар Пакистан ихээхэн хүчин чармайлт гаргасныг олон улсын хамтын нийгэмлэг гүйцэд үнэлэх ёстой бөгөөд тус орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх хэрэгтэй. Афганистан, Пакистан, Хятад, Америк дөрвөн талын зохицуулалтын механизм бол Афганистаны эвлэрлийн үйл явцад ашигтай нөхцөл бүрдүүлэх зорилготой болохоор, холбогдох талууд үүний төлөө хичээл зүтгэл гаргаж ажиллах ёстой гэжээ.
\Д.Хүчитбаатар\