• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголд зөвлөхүүдийн төв байгуулагдав

CRI       (GMT+08:00) 2016-06-12 16:04:50

11-нд Өвөр Монгол Их Сургуулийн Монгол улсын судалгааны төв байгуулагдсан ёслолын арга хэмжээ тус сургуулийн эрдэм шинжилгээний хурлын төвд болов.

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны найрсаг харилцаа улам нэмэгдэж, их дээд сургууль, судалгааны байгууллага хоорондын харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, багш, оюутан солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, нөөцөө хуваалцах, хамтарсан журмаар лаборатори байгуулах зэрэг талаар хоёр орон баялаг үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлсэн юм.

Өвөр Монголын Их Сургууль Монгол улсын судалгааны төв байгуулсан нь эрдэм шинжилгээний давуу талаа улам хөгжүүлж, Монгол улстай өрнүүлэх харилцаа хамтын ажиллагаанд оюуны зөвлөхийн дэмжлэг хангах, бодлого шийдвэрийн зөвлөгөө, онолын болон практикийн судалгаа зэрэг эрдэм шинжилгээний болон боловсон хүчин бэлтгэх үйлчилгээ хангах зорилттой байна.

Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх Батцэцэг нээлтийн ёслолд тавьсан илтгэлдээ, Монгол, Хятадын хамтын ажиллагаа, харилцаа солилцоо шинэ шатанд ахисан нөхцөлд Өвөр Монголын Их Сургуульд "Монгол улсын судалгааны төв" байгуулагдсан явдал нь чухал ач холбогдолтой. Энэ нь Хятад, Монгол хоёр орон харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгцээ шаардлагад нийцэх бөгөөд хоёр орны мэргэжилтэн судлаачид харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг ахиулж, хоёр орны засгийн газар, компани нэгжүүдийн харилцаа хамтын ажиллагаанд санаа өгч, шаардлагатай оюуны дэмжлэг үзүүлэх нь лавтай гэж тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе