|
|
||
Хонконгийн "Нэг бүс нэг зам" олон улсын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан 3 дахь удаагийн "Нэг бүс нэг зам" олон улсын форум 12-нд Хонконгт болов. "Нэг бүс нэг зам" дагуу улс орон, бүс нутгууд олон талт хуулийн тогтолцоо ба соёл иргэншилтэй, Хонконг дэлхийн тэргүүний банк санхүү, хууль зүйн мэргэжлийн үйлчилгээгээрээ компани нэгж болон байгууллагуудад хөрөнгө босгох, маргааныг зохицуулах төсөл хэрэгжүүлж чадах юм гэж хурлын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид үзжээ.
Хонконгийн онцгой засаг захиргааны бүсийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ли Жэн Юэ Э форумын үеэр хэлсэн үгэндээ: Хонконгийн нягтлан бодох бүртгэл, арбитр, зөвлөгөө зэрэг мэргэжлийн үйлчилгээ дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн. Ялангуяа асар том хэмжээний хөрөнгө оруулалт, бизнесийн маргааныг зохицуулах, оюуны өмчийн эрх болон хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар Хонконгийн мэргэжлийн үйлчилгээ нь "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцогчдын найдвартай сонголт юм гэсэн байна.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |