|
|
||
Ираны Тасним агентлагийн мэдээлснээр, Ираны Үндэсний ашиг тусыг тодорхойлогч комиссын Стратеги судлалын төвийн дарга, Ираны Дээд удирдагчийн гадаад хэргийн зөвлөх Али Велаяти 12-нд Тегеранд Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн дарга Ван Вэй-гуантай уулзсан байна. Уулзалтын дараа, Иран улс "Нэг бүс нэг зам"-д Хятад болон баруун Азийн бүс нутаг, Европ тивийг холбосон стратегийн орон болж болох юм гэж тэмдэглэжээ.
Али Велаяти мөн өдөр уулзалтын дараа сурвалжлагчид хэлэхдээ, хоёр тал маш бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлсэн бөгөөд Иран, Хятадын хоёр талт харилцааг дээшлүүлэх тухай санал бодлоо гүнзгий солилцов. Иран улс "Нэг бүс нэг зам" дахь стратегийн орон болохын зэрэгцээ эртний үед Хятад болон газар дундын тэнгисийн бүс нутгийг холбож байсан "торгоны зам"-ыг 21-р зуунд сэргээн хөгжүүлэхэд оролцох чухал орон болж болох юм гэжээ.
Тэрээр мөн: Иран Хятадын хоёр талт харилцаа бол иж бүрэн стратегийн харилцаа юм. Тэрбээр өмнө нь Хятадын ГХЯ-ны сайд Ван И-тай уулзахдаа, одоогийн хоёр талт худалдааны хэмжээ 50 тэрбум ам. доллар байгааг цаашид нэмэгдүүлж 200 тэрбум ам. долларт хүргэхийг хоёр тал зөвшөөрсөн гэжээ.
\Уртнасан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |