• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Германы канцлер Меркельтэй уулзлаа

CRI       (GMT+08:00) 2016-06-13 09:19:10

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян  Хятадад албан ёсны айлчлал хийж, Хятад Германы засгийг газрын 4-дэх зөвшилцөлд оролцож байгаа Германы канцлер Ангела Меркельтэй 12-нд Бээжинд уулзлаа.

Ли Кэчян хэлэхдээ, өдгөө Хятад Германы харилцаа дээд түвшинд үргэлжлэн хөгжиж байна. Хятад Германы засгийн газрын 3 дахь зөвшилцлөөр боловсруулан тогтоосон Хятад Германы хамтын ажиллагаа үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр баттай хэрэгжиж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй шинэ ахицтай болж байна. Хятад Германы харилцаа хамтын ажиллагааны ирээдүйд Хятадын тал итгэл дүүрэн байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад Германы хамтын ажиллагааг шинэлэг сэтгэмжээр хамтын ашиг сонирхлоо өргөтгөж, шинэ хөдөлгөх хүчин буй болгох шаардлагатай байна. Удахгүй болох Засгийн газар хоорондын 4 дэх зөвшилцлөөр "Хятадад үйлдвэрлэв- 2025" болон "Германы аж үйлдвэрийн 4.0 хөтөлбөр"-ийг уялдуулж, гурав дахь зах зээлийг нээх талаар хамтран ажиллаж, ухаалаг аж үйлдвэр, шинийг үүдэх шинэ ажил үйлс босгох салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар авч хэлэлцэх болно. Хятадын тал Германыг оролцуулсан олон орны аж ахуйн нэгж Хятадад хөрөнгө оруулалтаа өргөтгөхийг дэмжиж байна. Хятад Герман хоёр орон Их 20-ын бүлэг дэх ойлголцол хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулах, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад хамтаар хүчин зүтгэл үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

Меркель хэлэхдээ: Герман Хятадын харилцаа маш сайн хөгжиж байна. Хоёр орны засгийн газар хоорондын зөвшилцөл бол чухал механизм юм. Хоёр талын олон салбарын хамтын ажиллагааны тал бүрийн хөгжлийг ахиулж байна. Германы тал Хятадын талтай хамтын ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, засгийн газар хоорондын 4 дэх зөвшилцлийг сайн зохион байгуулж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе