|
|
||
13-нд Бээжин хотноо ШХАБ-ын нарийн бичгийн дарга Рашид Алимов: Удалгүй Узбекистаны нийслэл Ташкентад болох ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дахь хурлын үеэр, гишүүн орнууд аялал жуулчлалын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна гэжээ.
Рашид Алимов ШХАБ-ын орнуудын мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидтэй уулзахдаа: Уг баримт бичиг тус байгууллагын түүхэнд гишүүн орнууд аялал жуулчлалын хамтын ажиллагааны зорилгоор тогтоосон анхдагч баримт бичиг бөгөөд улс орнууд түүх, хүмүүнлэгийн соёлын нөөцөө эдийн засгийн үр ашиг болгон өөрчлөхийг ахиулах болно гэж тэмдэглэжээ.
Энэ он бол ШХАБ байгуулагдсаны 15 жилийн ой. ШХАБ-ын хүрээн дэх мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилтоор Хятадын ГХЯ-ын урилгаар тус байгууллагын гишүүн орнууд, ажиглагч орон болон яриа хэлэлцээний түнш орон зэрэг нийт 18 орны мэдээллийн хэрэгслийн 30 гаруй төлөөлөгч өнөө Хятад улсад айлчлан танилцаж байна.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |