• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-15 15:43:28

6-р сарын 14-нд ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газар Бээжин хотноо арга хэмжээ зохион, ШХАБ байгуулагдсаны 15 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэжээ. УТЗЗ-ийн БХХ-ны орлогч дарга Ван Чиньминь, ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газрын дарга Рашид Алимов арга хэмжээнд оролцон, үг хэлэв.

Ван Чиньминь хэлэхдээ, үүсгэн байгуулагч Хятад улс ШХАБ-ын хөгжлийг ихэд чухалчилж, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг болгосоор ирлээ. ШАХБ аюулгүйн салбарт өрсөлдөөн сорилтыг шийдвэрлэж, хагалан бутаргах, хэт даврагч, терроризмд үр ашигтай цохилт өгч, эдийн засгийн талаар харилцан ашигтай, хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэн, худалдаа хөрөнгө оруулалтыг хялбарчилж, дэд бүтцээр холбогдох үйл ажиллагааг тогтвортой өрнүүлэх ёстой гэжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин удалгүй Узбекстаны нийслэл Ташкентад болох ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 16-р хуралд оролцох тухай Ван Чиньминь хэлэхдээ, "Талуудын хамтын зүтгэлээр энэ удаагийн дээд уулзалт бүрэн амжилтад хүрч, ШХАБ-ын хөгжилд идэвхтэй чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Хятад улс найдаж байна" гэжээ.\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе