• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпингийн айлчлалын талаар танилцуулав

CRI       (GMT+08:00) 2016-06-15 19:53:34

Хятадын гадаад харилцааны яам 15-нд дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхэнд мэдээ нийтлэх хурал хийжээ. Гадаад харилцааны яамын сайдын туслах Ли Хуйлай, Лю Хайшин дарга Ши Жиньпингийн Серби, Польш, Узбекистанд хийх төрийн айлчлал тэрчлэн Ташкентад болох ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16-р хуралд оролцох тухай холбогдох байдлын талаар мэдээлжээ.

Серби, Польшид айлчлах тухай Лю Хайшин хэлэхдээ, дарга Ши Жиньпин 6-р сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Серби болон Польшид төрийн айлчлал хийнэ. Хятад Серби бол уламжлалт найрсаг харилцаатай орон, 2009 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа тогтвортой эрүүл хөгжиж ирсэн. Хоёр орны дээд давхаргын хэлхээ холбоо ч олширч, бүтээлч хамтын ажиллагаа баялаг үр дүнтэй болж, хүмүүнлэгийн солилцоо өдрөөс өдөр нягтарсан. Энэ айлчлал бол Хятадын улсын төрийн тэргүүн 32 жилийн турших анхны айлчлал байж, Хятад Сербийн уламжлалт найрамдлыг бэхжүүлэн, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, хоёр орны бүтээлч хамтын ажиллагааг төлөвлөхөд түүхт чухал ач холбогдолтой гэжээ.

Польш бол төв зүүн Европын том гүрэн бөгөөд Европын холбооны чухал гишүүн орон болно. Хятад польш уламжлалт найрамдалт харилцаатай. 2011 онд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш Хятад Польшийн харилцаа сайхан хөгжиж ирлээ. Дарга Ши Жиньпиний энэ айлчлал хоёр талын харилцааг гүнзгийрүүлэн Хятад- төв зүүн Европын хамтын ажиллагааг ахиулж, Хятад Европын харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Лю Хайшин бас тэмдэглэжээ.

Узбекистанд төрийн айлчлал хийгээд Ташкентад болох ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16-р хуралд оролцох тухай Ли Хуйлай хэлэхдээ, дарга Ши Жиньпин 6-р сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Узбекистанд төрийн айлчлал хийж Ташкентад болох ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16-р хуралд оролцох болно. Энэ бол Хятад улсын Узбекистан тэрчлэн төв Азийн бүсэд хийх чухал дипломат үйл ажиллагаа болох юм. Энэ нь Хятадын Узбекистан зэрэг төв Азийн орнуудтай байх харилцааг дээшлүүлж, ШХАБ-ын өндөр үр ашигтай, бүтээлч, эрүүл хөгжлийн чиглэлээр хөгжихийг ахиулж, гишүүн орнуудын өрсөлдөөн сорилтыг даван гарах, эдийн засгийн нэмэгдлээ батлахад чухал ач холбогдолтой гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе