![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
6-р сарын 16-нд Серби улсад төрийн айлчлал хийхээсээ өмнөхөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сербийн "Политлко" сонин, шинэ Югослав агентлагт "мөнхийн найз, үнэнч түнш" гэсэн гарын үсэг зурсан өгүүлэл нийтэлжээ.
Тэрээр хэлэхдээ, ерөнхийлөгч Томислав Николикийн урилгаар би удалгүй Сербид төрийн айлчлал хийх гэж байна. Энэхүү дэлгэр сайхан зуны улиралд үзэсгэлэнт сайрхан найрсаг хөршийндөө айлчлах гэж байгаадаа надад их дотно санагдаж байна. Би ерөнхийлөгч Томислав Николик болон Сербийн бусад удирдагчидтай найрсаг харилцаагаа ярилцаж, хамтын ажиллагаагаа хайж, ирээдүйгээ төсөөлөхийг хүсэн хүлээж байна. Мөн Хятад Сербийн харилцааг нэн өндөр дээд хэмжээнд хүргэхэд бэлэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс Сербитэй харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр орны гүн зузаан найрсаг харилцааг нандигнаж, харилцан ашигтай хамтын ажиллагааны нөөц хүчийг илрүүлэхэд бэлэн байна. Мөн давуу талаараа харилцан нөхвөрлөж, хоёр орны харилцаа тогтвортой хөгжихийг ахиулах болно. Би энэ удаа Сербид айлчилж байгаа нь Сербийн талтай хамтаар өргөн хүрээн дэх хүмүүнлэгийн солилцоо, зөвшилцлөөр Хятад Серби хоёр орон, хоёр ард түмнийг нэн нягт хэлхээ холбоотой болгож, өнө үүрдийн найз, үнэнч түнш байлгахын төлөө юм гэжээ.
Хамгийн сүүлд тэрээр хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Серби хоёр орны стратегийн түншийн харилцаа улам өргөн дардан болох болно гэдэгт итгэж байна гэж тэмдэглэжээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |