• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Серби дахь Хятадын кино долоо хоног арга хэмжээ нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-17 09:55:12

Орон нутгийн цагаар 6-р сарын 16-нд Серби дахь Хятадын кино долоо хоногийн арга хэмжээ Сербийн нийслэл Белградын Югославын киноны архивын ордонд нээгдлээ. Арга хэмжээний үеэр "Хүчит салхи", "Лусын дагина" зэрэг Хятад киног үзүүлэх юм байна.
 
Энэ удаагийн кино долоо хоногийн арга хэмжээ Хятад улсын дарга Ши Жиньпин Сербийн ерөнхийлөгч Томислав Николичийн урилгаар Сербид төрийн айлчлал хийж байгаатай тохиож байна. Арга хэмжээ нь Хятадын удирдагч Сербид айлчилж байгаа боломжийг ашиглан, Сербийн ард түмэнд Хятадын кино урлагийн сүүлийн үеийн шинэ бүтээл, ололт амжилтыг харуулж, Хятад Серби хоёр орны ард түмний уламжлалт найрамдлын сайн сайхан дурсамжийг дахин эргэн санахыг хүсэж байна.

Кино долоо хоногийн арга хэмжээний нээлтийн ёслолоос өмнө хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын үнсний хэвлэл мэдээлэл, радио, телевизийн ерөнхий газрын Киноны газрын орлогч дарга Мао-Юй Хятадын өнөөгийн киноны салбарын хөгжлийн байдлыг танилцуулжээ.

Уг арга хэмжээг Хятадаас Сербид суугаа элчин сайдын яам, Хятадын үндэсний хэвлэл мэдээлэл, радио, телевизийн ерөнхий газар, Сербийн Соёл, Хэвлэл мэдээллийн яам дэмжиж, Хятадын олон улсын радио, Хятадын киноны корпорац компани, Сербийн киноны үндэсний төв зэрэг байгууллага нэгжээс хамтран зохион явуулжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе