• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Белградад Хятад улсын тухай номын үзэсгэлэн яармаг болж байнай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-17 10:57:12

Орон нутгийн цагаар 6-р сарын 16-нд Сербийн нийслэл Белградад Хятадын төрийн зөвлөлийн мэдээллийн алба, Хятадын Гадаад хэлний ном хэвлэлийн газар, хэвлэлийн хороо болон Сербийн Лагуна хэвлэлийн хороо хамтран зохиосон Хятад улсын тухай номын үзэсгэлэн яармагийн нээлт боллоо.

Тус арга хэмжээгээр Хятадын улс төр, эдийн засаг, уран зохиол, соёл, хятад хэл сурах тухай номуудыг Белградын 6 номын санд зэрэг дэлгэн худалдана. Үүнд гадаад хэлээр хэвлүүлсэн ном нийт 105 зүйл бий.

Хятадын Гадаад хэлний ном хэвлэлийн газрын орлогч дарга Лү Цайрүн нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Хятадын тухай номыг нэг сар дэлгэн үзүүлж, худалдах бол Сербийн уншигчдад Хятадыг танилцуулах сайхан боломж бөгөөд хоёр орны хэвлэлийн байгууллагын хамтын ажиллагааг ахиулна гэжээ.

Нээлтийн ёслол дээр гадаад хэлний номын хэвлэлийн хороо болон Сербийн Лагуна ном хэвлэлийн хороо хамтарч ажиллах гэрээ байгуулжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе