6-р сарын 17-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Серби, Польш, Узбекстаны ерөнхийлөгчийн урилгаар эдгээр улсад төрийн айлчлал хийх бөгөөд Узбекстаны ерөнхийлөгчийн урилгаар Ташкентад болох ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 16 дахь хуралд оролцохоор тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо.
Ши Жиньпин даргын гэргий Пэн Ли-Юань, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн бодлого судлалын албаны дарга Ван Хүнин, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хоороны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Ли Жаньшү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи нар Ши Жиньпиний хамт айлчлах юм. \Сарантуяа\