• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Сербид төрийн айлчлалаа эхлүүллээ

CRI       (GMT+08:00) 2016-06-17 21:43:24

6-р сарын 17-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Белградад хүрэлцэн очиж, Сербид хийх төрийн айлчлалаа эхлүүлжээ.

Ши Жиньпин даргын суусан тусгай нисэх онгоц Сербийн агаарт ороход Сербийн агаарын цэргийн нисэх онгоц хөөрч хамгаалсан байна. Орон нутгийн цагаар 17-ны үдээс хойшийн 2 цагийн орчимд тусгай нисэх онгоц Белградад газарджээ. Сербийн ерөнхийлөгч Томислав Николич, гэргийтэйгээ, парламентын дарга Гаикович, ерөнхий сайд Александр Вучичий, ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаад хэргийн сайд Иван Маркич нар онгоцны буудалд түүнийг угтан авсан байна. 

Ши Жиньпин Сербийн ард түмэнд дотно мэндчилгээ сайн сайхан ерөөл хүргэсэн байна. Ши Жиньпин: Хятад Серби хоёр орон хоёр ард өнө удааны түмэн уламжлалт найрамдалтай юм. Сүүлийн жилүүдэд ялангуяа 2009 онд хоёр орон стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш Хятад Сербийн харилцаа түргэн хөгжлийн замд орсон байна. Хоёр орон улс төрөөр харилцан итгэлцэж, олон салбарт бүтээлчээр хамтран ажиллаж баялаг амжилт олж, соёлын солилцоо ч өрнүүн хөгжиж, хүмүүсийн хэлхээ холбоо өдөр ирэх тутам нэмэгдэж ирсэн юм. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн чухал үйл хэргээр хэлхээ холбоотой хамтран ажиллаж, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны бүдүүвчид сайн сайхан хамтран ажиллаж ирсэн. Сербийн талтай хамт хоёр талын харилцаа хоёр орны бүтээлч хамтын ажиллагааг дээшлүүлж, харилцан ашигтай хамтаар ашиг олох, хамтдаа хөгжих хамтын ажиллагааны шинэ байдлыг бий болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ. Би Сербийн удирдагчидтай хоёр талын харилцаа, харилцан сонирхож буй бусад асуудлаар саналаа гүнзгий солилцоход бэлэн байна. Хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн хөтөлбөрийг зураглан Хятад Сербийн харилцааны хөгжилд шинэ хуудас нээж өгөхөд бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе