![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Орон нутгийн цагаар 16-ны өдөр Серби дэх Хятадын кино долоо хоног арга хэмжээ Белградын Югослав кино архивын ордонд нээгдэв. Кино долоо хоногийн үеэр "Лусын дагина" зэрэг Хятадын киног үзүүлнэ.
Энэ удаагийн кино долоо хоногийн арга хэмжээ Хятад улсын дарга Ши Жиньпин Сербийн ерөнхийлөгч Томислав Николичийн урилгаар Сербид төрийн айлчлал хийж байгаатай тохиож байна. Арга хэмжээ Хятадын удирдагч Сербид айлчилж байгаа боломжийг ашиглан, Сербийн ард түмэнд Хятадын кино урлагийн сүүлийн үеийн шинэ бүтээл, ололт амжилтыг харуулж, Хятад Серби хоёр орны ард түмний уламжлалт найрамдлын сайн сайхан дурсамжийг эргэн сануулахын төлөө юм.
Кино долоо хоногийн арга хэмжээний нээлтийн ёслолоос өмнө хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Хятадын үндэсний хэвлэл мэдээлэл, радио, телевизийн ерөнхий газрын Киноны газрын орлогч дарга Мао Юй Хятадын өнөөгийн киноны салбарын хөгжлийн байдлыг танилцуулжээ.
ХОУР тус арга хэмжээг зохион байгуулахад оролцсон бөгөөд "Жижиг хотын дурсамж" киногоо дэлгэн үзүүлнэ. ХОУР-гийн захирал Ван Гэн-Нянь нээлтийн ёслолд үг хэлж, Ши Жиньпин дарга Сербид айлчилж буй хугацаанд тус арга хэмжээ кино дэлгэцээр гүүр болгон, хоёр орны кино уран бүтээлчдийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр ард түмний уламжлалт найрамдлыг сэргээн бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ.
\Сарантуяа\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |