![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Орон нутгийн цагаар 17-ны өдөр Сербийн нийслэл Белградад Хятад Сербийн гол гол хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хуран цугларч, Хятад Сербийн хэвлэл мэдээллийн анхны уулзалтад оролцон, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шинэ медиаг хөгжүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэв.
Синьхуа агентлаг, CCTV, ХОУР, Шинэ Югослав агентлаг, Сербийн үндэсний радио телевизийн албаны хүмүүс өөр өөрийн байгууллагын ажлаа танилцуулж, Хятад Сербийн хэвлэлийнхэн хамтарч ажиллах тухай санал санаачилга дэвшүүлжээ.
ХОУР-гийн дэд едитор Рэнь Чянь илтгэл тавьж, нэвтрүүлэг хуваалцах, хүмүүсээ солилцох төдийгүй хоёр хэвлэл мэдээллийн байгууллага дээд давхаргын тогтмол уулзалтын механизм байгуулж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал бодлоо гүнзгий солилцохыг санал болгоно гэжээ.
\Сарантуяа\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |