![]() |
|
![]() |
![]() |
|
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
17-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Сербийн ерөнхийлөгч Николиктой хамт Хятадын соёлын төвийн шав тавих ёслолд оролцжээ.
Ёслолын үеэр хоёр орны төрийн тэргүүн суурь чулууг тавьж, Белград хотын дарга Мали Хятадын соёлын төвийн хажуугийн гудамжийг "Күнзийн гудамж", талбайг "Хятад Сербийн найрамдлын талбай" гэж нэрлэхийг мэдэгджээ.
Хятадын соёлын төвийг Хятад улсаас Югославын холбоонд суугаа дэлбэрэлтэд өртсөн элчин сайдын яамны туурин дээр байгуулна. Ашиглалтад орсны дараа Баруун Балканы бүс дэх Хятадын соёлын анхны төв болно.
Тус ёслолын дараа Ши Жиньпин, түүний гэргий Пэн Ли-Юань нар Николик болон түүний гэргийн хамт Калемегдан цэцэрлэгт хүрээлэнтэй танилцав.
\Сарантуяа\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |