• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин нар амь үрэгдсэн баатарчуудад хүндэтгэл илэрхийлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-18 09:31:14

Орон нутгийн цагаар 17-ны үдээс хойш, Хятад улсын дарга Ши Жиньпин, түүний гэргийн Пэн Ли-Юань Сербид төрийн айлчлал хийхээр Белградад газардсаны дараах анхны арга хэмжээ нь Хятад улсаас Югославын холбоонд суусан элчин сайдын яамны дэлбэрэлтэд өртсөн бууринд хүрч, тэр дэлбэрэлтийн хэрэгт баатарлагаар нас барсан Шао Юньхуань, Шюй Шинхү, Жү Ин нарт хүндэтгэл илэрхийлсэн байна. Сербийн ерөнхийлөгч Николик , Парламентын дарга, ерөнхий сайд нар мөн тус арга хэмжээнд оролцжээ.

Хятад Сербийн гүн зузаан уламжлалт найрамдал, онцын найрсаг сэтгэлийг ариун цус, амь насаараа бүтээсэн учраас үеийн үед залгамжлан орших болно. Хятад Серби гар гараа холбон, хамтаар хөгжин, энх тайвны төлөө хамтран зүтгэнэ гэж хоёр орны төрийн тэргүүн онцлов. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе