![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Эдийн засгийн мэдээллээр гол богосон Польшийн бизнесийн мэдээ сонин Ши Жиньпиний айлчлалын талаар тусгайлан яриа уулзалт хийж, түүний Хятад Польшийн харилцаанд үзүүлэх нөлөө, ялангуяа хоёр орын эдийн засаг худалдааны талын хамтын ажиллагааны хөгжилд үзүүлэх нөлөөний талаар авч хэлэлцлээ.
Тус сонины дэд ерөнхий редактор Криски: Ши Жиньпин дарга Польшид айчлахын өмнөхөн бид Хятад Польшийн харилцаа, ялангуяа эдийн засаг худалдааны харилцааны цаашдын хөгжлийн талаар яриа уулзалт зохиож, энэ талаар сониндоо нийтэлсэн юм. Ши Жиньпин даргыг дагалдан аж ахуйн нэгжүүд ирэх нь лавтай. Хятад улс бол Польшийн Ази дахь хамгийн том худалдааны түнш юм. Эдийн засгийн мэдээллээр гол болгосон хэвлэлүүд энэ завшааныг алдаж болохгүй юм гэжээ.
Польшийн Бүгд найрамдах сонин бол тус улсын хамгийн том сонин юм. Польшид айлчлахаасаа өмнө Ши Жиньпин дарга тус сонинд Хятад Польшийн найрамдлын хөлөг онгоц бүх хурдаараа урагшлахыг ахиулъя гэсэн нийтлэл бичсэн юм. Тус сонины Ази Номхон далайн ажил хариуцсан дэд ерөнхий редактор Моманский сурвалжлагчид хэлэхдээ, бид Ши Жиньпиний айлчлалын талаар мэдээлэх бэлтгэл хийж байсан. Ши Жиньпин дарга 19-нөөс айлчлалаа эхлүүлсэн. Бүгд найрамдах сонин 17-нд 20 хуудас нэмж, энэ айлчлал болон Хятад Польшийн дипломат харилцаа тогтоосны 67 жилийн турших найрамдалт харилцааны талаар мэдээлсэн юм. Бас өдөр бүр айлчлалын тухай тусгай мэдээлэл нийтэлж байна. Айлчлалын дараа тусгай ярилцлага нийтэлж, айлчлалын үр дүнгийн талаар тойм тайлбар нийтлэх болно гэжээ. /Баатар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |