• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Сербийн ерөнхийлөгчтэй уулзалт хийлээ

CRI       (GMT+08:00) 2016-06-18 09:34:14

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 17-нд Сербийн ерөнхийлөгч Томислав Николичтай Белградад уулзалт хийлээ.

Ши Жиньпин гэргий Пэн Лиюаньтай хамт энх тайвны Хауст хүрэлцэн очих үеэр ерөнхийлөгч Томислав Николич, гэргийтэйгээ угтан авсан байна. Ши Жиньпиний Сербид айлчилж байгаад Николич дахин баяр хүргэжээ. Ши Жиньпин ч Сербийн засгийн газар, ард түмний найрсаг сэтгэлд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Энх тайвны Хауст хоёр төрийн тэргүүн хоёр талын хамтаар сонирхож байгаа асуудлаар өргөн хүрээнд санал солилцсон байна.

ШИ Жиньпин: Хятад Сербийн уламжлалт найрамдал бол үй зайгүй найз бөгөөд ах дүү шиг онцгой нөхөрлөлтэй юм. Хятад Сербийн бүтээлч хамтын ажиллагааны үр дүн илэрхий бөгөөд хүмүүнлэгийн солилцоо баялаг юм. Сербийн талтай тогтоосон уламжлалт найрамдлаа Хятадын тал нандигнан үзэж, Хятад Сербийн харилцааны сайн сайхан хөгжлийн байдлыг эрхэмлэн үздэг юм. Хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтаар ашиг олохыг баримталж хоёр орны харилцааг стратегийн бүх талын харилцаа болгон шат ахиулж, олон салбар дахь бүтээлч хамтын ажиллагааг өргөтгөн, Хятад Сербийн харилцааг тал бүрээр хөгжихийг ахиулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн байдлыг танилцуулж, Хятад улс өөрийн орны байдалд тохирсон хөгжлийн замналыг баримтлан, Хятадын онцлогтой социализмыг баримтлах болно гэж цохон тэмдэглэж, Хятад улс ирээдүйн хөгжилдөө итгэл дүүрэн байна гэжээ.

Николич Хятадын социалист байгуулалт, өөрчлөлт нээлтийн асар их амжилтыг өндрөөр үнэлж, Серби Хятадын хуучин найз, үнэнч найзын хувиар үүнд баярлаж байна. Серби Хятад хоёр талын ашиг сонирхол, анхаарал хандуулж байгаа том чухал үйл хэргээр харилцан дэмжих хэрэгтэй. Хятадын талтай хамт хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад Сербийн тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе