| |
|
|||||||||
|
||
Орон нутгийн цагаар 6-р сарын 18-ны үдээс өмнө Белградад Хятад улсын дарга Ши Жиньпин болон Сербийн ерөнхийлөгч Николич нар Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэннянь, Сербийн Үндэсний Радио Телевизийн захирал Бужосевич нар "ХОУР болон СҮРТ-ийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурах ёслолд оролцжээ.
Хэлэлцээрийн дагуу, хоёр талаараа радио болон видео нэвтрүүлэг солилцож, том чухал үйл хэргийг хамтран мэдээлэл механизм байгуулж, боловсон хүчин солилцох юм байна. Хэлэлцээрт цохон тэмдэглэхдээ, хоёр талаараа Хятад-Төв зүүн Европын улс орнуудын хамтын ажиллагааны механизмын хүрээнд олон салбарт хамтран ажиллаж, Хятадын торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалт зэрэг том чухал сэдвийн тухай хамтарсан төсөл хөтөлбөр ажиллуулна гэсэн байна.\Д.Хүчитбаатар\
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |