• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Сербийн ерөнхийлөгч Томислав Николиктой хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2016-06-19 06:24:14

18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Белградад Сербийн ерөнхийлөгч Томислав Николиктой хэлэлцээ хийв. Хоёр тал, хоёр талт харилцаа болон хамтаар сонирхож байгаа бусад асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Сербийн харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон дэвшүүлж, хоёр орны харилцаа шинэ шатанд ахихыг урагшлуулахаар хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй шийдлээ.

Ши Жиньпин, өдгөө хоёр орны уламжлалт харилцаа хөгжлийн шинэ боломжид нүүрлэж байна. Хятад, Сербийн харилцаа өндөр төвшний хөгжлөө хадгалах нь хоёр орны ард түмний хамтын хүсэл мөрөөдөлд нийцэх бөгөөд тус тусын орны хөгжил дэвшлийн хэрэгцээ шаардлагад нийцэх юм. Сербийн талтай хамтдаа хичээн зүтгэж, улс төрийн итгэлцлээ үргэлжлүүлэн эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэн, хоёр талт хамтын ажиллагааны индрийг тасралтгүй өргөтгөхөд Хятадын тал бэлэн байна гэв.

Томислав Николик, Сербийн ард түмэн Хятадын ард түмэнд чин сэтгэлийн нөхөрлөлийн сэтгэлгээтэй байдаг. Серби, Хятад хоёр тал дээд хэмжээний итгэлцлээ хадгалж, өргөн хүрээний салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, олон улсын том чухал асуудлаарх байр суурь төстэй байна. Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилт болон ардын амьжиргааны төвшин дээшилсэн, түүнчлэн олон улсын үйл хэрэг дэх шударга Хятад улсын нөлөөлөх чадвар өдөр ирвээс өргөжиж буй явдалд Сербийн ард түмэн баяртай байна. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал Серби, Хятадын харилцаа бүх талаар хөгжихийг ахиулсан, хоёр орны бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн айлчлал болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.

Хоёр орны төрийн тэргүүн нар олон чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Сербийн иж бүрэн стратегийн түншийн харилцаа байгуулахаар санал нэгтэй шийдэв. Хоёр тал, дээд зиндааны харилцаагаа хэвээр хадгалж, засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, арми, орон нутаг хоорондын харилцаагаа ахиулж, олон улсын болон бүс нутгийн асуудлаарх харилцаа холбоогоо нэмэгдүүлэн, НҮБ зэрэг олон улсын байгууллага дахь зохицуулалт, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр болов. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг хамтаар урагшлуулж, Сербийн үндэсний хөгжлийн стратеги ба "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт, Хятад, Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг хооронд нь уялдуулж, "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулахыг бодит төсөл болгон хэрэгжүүлэхийг хоёр тал зөвшөөрөв.

Хэлэлцээ өндөрлөсний дараа хоёр орны төрийн тэргүүн нар "БНХАУ, Бүгд Найрамдах Серби Улс иж бүрэн стратегийн түншийн харилцаа байгуулах тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, түүнчлэн үйлдвэрлэх хүч, банк санхүү, дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдаа, эрчим хүч, холбоо, шинжлэх ухаан технологи, орон нутаг, соёл, аялал жуулчлалын зэрэг салбарын хоёр талт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд байцлаа.

Хоёр орны төрийн тэргүүн нар хамтдаа сурвалжлагчидтай уулзав.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе