• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Сербийн ерөнхий сайдтай Александр Вучичтай уулзав

CRI       (GMT+08:00) 2016-06-19 07:15:30

18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Белградад Сербийн ерөнхий сайд Александр Вучичтай уулзав.

Ши Жиньпин, Хятад, Серби бол бие биендээ итгэлтэй сайн найз, чухал хамтын ажиллагааны түншүүд юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны дээд зиндааны харилцаа нягтшиж, олон салбарын хамтын ажиллагаа илэрхий үр бүтэмжид хүрлээ. Шинэ нөхцөл байдалд, Хятад, Сербийн хамтын ажиллагааны нийлээ таараа олширч, хэтийн төлөв нэн өргөн байна. Хоёр тал улам ч хичээн зүтгэж, зам харилцааны дэд бүтцийн том чухал төслийн хамтын ажиллагаагаа тогтуунаар урагшлуулах ёстой. Сербийн талтай хамтын ажиллагаагаа өргөтгөж, Унгар, Сербийн төмөр замын төсөл бүх талаар ажлаа эхлүүлэхийг ахиулахад Хятадын тал бэлэн байна. "Нэг бүс нэг зам" санаачилгыг Сербийн үндэсний хөгжлийн стратегитай уялдуулахыг түргэтгэж, Смедеревогийн гангийн үйлдвэр зэрэг төслийн үйл ажиллагаа товлосон зорилтдоо хүрэхийг ахиулах нь зүйтэй. Эдийн засаг, худалдаа, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөтгөж, худалдааны цар хүрээгээ өргөтгөн, түүнчлэн хоёр тал гааль, татварын зэрэг салбарын хамтын ажиллагаа нэмэгдүүлж, хоёр талт худалдааны хөгжилд хүчтэй тулгуур ба баталгаа хангах хэрэгтэй. Шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөдөлгөх хүчээ шинэчилж, хүмүүнлэгийн харилцаа солилцоогоо нягтруулан, хоёр орны харилцааны иргэдийн үндэс суурийг бэхжүүлэх ёстой гэсэн байна.

Ши Жиньпин, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын "16+1 хамтын ажиллагаа" түргэн хөгжлийн чиг хандлагаа хадгалж, нэгэнтээ ололт амжилтын шатандаа орсон юм. Хоёр тал "16+1 хамтын ажиллагаа"-г "Нэг бүс нэг зам" санаачилга Европын эдийн засгийн бүсэд уялдан нэгдэхийн чухал хүлээн авагч газар болгож, "16+1 хамтын ажиллагаа"-г Хятад, Европын энх тайван, нэмэгдэл, өөрчлөлт шинэчлэлт, соёл иргэншлийн түншлэлийн харилцааны хэрэгжилтийн тэргүүлэх бүс болгон бүтээн байгуулах ёстой. Сербийн талын хамт "16+1 хамтын ажиллагаа"-г улам өндөр төвшинд тогтвортой хэрэгжүүлж, хоёр орны ард түмэнд илүү олон ашиг тус бүтээхэд Хятадын тал бэлэн байна гэв.

Александр Вучич, Ши Жиньпин дарга Серби улсад түүхэн чанартай айлчлал хийж буйг халуунаар угтаж байгаагаа дахинтаа илэрхийлье. Серби, Хятадын уламжлалт найрамдал, улс төрийн итгэлцэл болон харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэх нь хоёр орны ард түмний ашиг тусад нийцнэ. Сербийн засгийн газар Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх явдлыг дээд хэмжээнд чухалчилж, Хятад улстай улам өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хичээн зүтгэж байна. Хятадын компани нэгж Серби дэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг Сербийн тал дэмжинэ. Хятадын талтай хамтдаа хичээн зүтгэж, Серби, Хятадын чухал төслүүдийн хамтын ажиллагаа ололт амжилтад хүрэхийг урагшлуулахад бэлэн байна гэжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе