• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Сербийн тэргүүн нар хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-19 15:53:57

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 18-нд Белградад Сербийн ерөнхийлөгч Томислав Николичтай хэлэлцээ хийлээ. Хоёр тал хоёр талын харилцаа, хамтаар сонирхож буй бусад асуудлаар саналаа гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ. Хятадын Сербийн харилцааг тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа болгон өндөржүүлэн хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахаар хоёр төрийн тэргүүн санал нэгтэй шийджээ.

Ши Жиньпин: Хятад Сербийн уламжлалт найрамдал үй зайгүй гүн зузаан бөгөөд хамтын ажиллагааны чухал түнш юм. Хоёр орны харилцаа цаг хугацаа, түүхийн шалгуурыг даван туулсан юм. Хятад Сербийн харилцааны хөгжлийн хөдөлгүүр хүч эрчтэй, нөөц хүчин их, хэтийн төлөв өргөн уудам байгаа нь хоёр орны ард түмний үеийн үе найрсаг байж, гүн зузаан нөхөрлөлтэй байгаагаас эх үүсвэртэй бөгөөд хоёр орон чухал асуудлаар харилцан ойлгож, харилцан дэмжиж ирсэнтэй холбоотой юм. Мөн хоёр орон хөгжлийн замдаа харилцан суралцаж харилцан туслалцсантай холбоотой юм гэжээ.

Тэрээр: Одоо хоёр орны уламжлалт найрамдал хөгжлийн шинэ боломжид тулгарч байна. Хятад Сербийн харилцаа дээд түвшний хөгжлөө хамгаалах нь хоёр ард түмний хамтын хүсэл, хоёр орны хөгжлийн шаардлага юм. Сербийн талтай хамт хичээж, улс төрийн харилцан итгэлцлээ эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр талын хамтын ажиллагааны тавцанг тасралтгүй өргөтгөхөд бид бэлэн байна гэжээ.

Николич: Сербийн ард түмэн Хятадын ард түмэнд үнэнч сэтгэлтэй байдаг. Серби Хятад хоёр тал дээд түвшний харилцан итгэлцлээ хамгаалж, өргөн хүрээнд хамтран ажиллаж, олон улсын чухал асуудлаар адилавтар байр суурьтай байна. Сербийн ард түмэн Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилт, ардын амьдрал дээшилж, шударга Хятад улс олон улсын үйл хэрэгт өдөр ирэх тутам нөлөөлөх болсонд баярлаж байдаг. Ши Жиньпин даргын энэ айлчлал Серби Хятадын тал бүрийн харилцаанд тус дөхөм үзүүлэн, хоёр талын бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно гэдэгт найдаж байна гэжээ.

Хоёр төрийн тэргүүн олон нийтлэг ойлголтод хүрч, Хятад Сербийн тал бүрийн түншлэлийн харилцаа тогтоохоор шийдсэн байна. Мөн Хятад Сербийн уламжлалт найрамдалт амьжиргаан шинэ хүч сэлбэж, тал бүрийн хамтын ажиллагаанаас хоёр орны ард түмэнд бодит ач тус хүртэх болгоно гэж шийджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе