• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Польшид төрийн айлчлал хийж эхэллээ

CRI       (GMT+08:00) 2016-06-20 08:45:39

Орон нутгийн цагаар 6-р сарын 19-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Варшавт хүрэлцэн очиж, Польшид хийх төрийн айлчлалаа эхлүүлжээ.
Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Польшийн агаарт орох үед Польшийн байлдааны нисэх онгоц агаарт хөөрч хамгаалсан байна. Орон нутгийн цагаар 17 цаг 25 минутын үеэр тусгай нисэх онгоц Варшавт газардсан байна. Ши Жиньпин, түүний гэргий нар онгоцноос буухад Польшийн Гадаад хэргийн сайд Ващжуковский, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга зэрэг албаны хүмүүс угтан авсан байна.

Ши Жиньпин Польшийн ард түмэнд чин үнэнч мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна. Ши Жиньпин: Польш бол БНХАУ-ын хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон орны нэг мөн. Хятад Польш дипломат харилцаа тогтоосон 67 жилийн турш харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд хоёр орон стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш, олон салбар дахь солилцоо өрнүүн хөгжиж, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа, Хятад-Европын харилцааны хүрээнд сайн сайхан хамтран ажиллаж ирсэн юм. Польштой тогтоосон харилцаагаа Хятад улс хүндэтгэж, хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлэн, олон салбар дахь солилцоо хамтын ажиллагааг өргөтгөн, Хятад Польшийн харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин Сербид хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлж, Польшид төрийн айлчлал хийж байгаа юм. Сербиэс мордох үед Сербийн ерөнхийлөгч Томислав Николич гэргийтэйгээ, ерөнхий сайд Александр Вучич нар нисэх онгоцны буудалд очиж, үдэн гаргаж өгсөн байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе