• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

 Ши Жиньпин Польшийн ерөнхийлөгчтэй уулзалт хийжээ

CRI       (GMT+08:00) 2016-06-20 09:03:05

19-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Ли-Юань нар Польшийн нийслэл Варшавт хүрэлцэн очиж, мөн орой Белведеред айлчилсан байна. Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар хүрэлцэн очиход Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда болон түүний гэргий Агата нар угтан авсан байна.

Ши Жиньпин, Дуда нар Хятад Польшийн уламжлалт найрамдлын тухай ярилцаж, хоёр орны харилцааны хөгжлийг төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Ши Жиньпин: Польшийн түүх соёлын уламжлал гүн зузаан, Хятад Польшийн соёлын солилцоо нягт юм. Хоёр орны ард түмэн харилцан найрсаг сэтгэлгээтэй. Миний энэ айлчлалын зорилго бол хоёр орны ойлголцол харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, олон салбар дахь солилцоо хамтын ажиллагааг ахиулан, хоёр орны стретегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө юм. Польш бол Европын холбооны чухал гишүүн орон, Төв, Зүүн Европын бүсийн манлайлагч юм. Польшийн талтай хамт хичээж, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа тэрчлэн Хятад-Европын харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Дуда: Ноднин би Хятадад төрийн айлчлал хийсэн. Хятадын эдийн засаг нийгмийн хөгжилд гарсан асар их ололт амжилт надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Сүүлийн жилүүдэд Хятад Польшийн олон салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн. Ши Жиньпин даргын энэ айлчлал Хятад Польшийн харилцааны түвшнийг дээшлүүлнэ гэдэгт итгэж байна. Польш Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны анхны гишүүн орон болсны хувьд "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцож, Польш Хятадын дэд бүтцийн байгуулалт, төмөр зам, ложистик зэрэг салбарын хамтын ажиллагаанд оролцоход бэлэн байна гэжээ.

Мөн орой Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Ли-Юань, Дуда болон түүний гэргий Агата нар хамтаар Польшийн үндэстний дуу бүжгийг сонирхсон байна. \Гэрэлт орчуулав\


 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе