|
|
||
19-нд Их Британийн сангийн сайд Жорж Осборн: Хэрэв бүх нийтийн санал хураалтаар Их Британи Европын холбооноос гарахад хүрвэл Их Британийн эдийн засагт ихээр нөлөөлөх нь Засгийн газрын төсөөлж байснаас илүү ноцтой болж мэднэ гэжээ.
Осборн мөн өдөр Их Британийн ITV-д ярилцлага өгөхдөө, Европын холбоонд үлдэхтэй харьцуулахад Европын холбооноос гарах нь Их Британийн ДНБ 5-6 хувиар буурах болно гэж Засгийн газар төсөөлж байна. Би харин үүнээс ч хүнд байдал үүсэх болно гэж үзэж байна гэжээ.
Хэрэв бүх нийтийн санал хураалтаар Их Британи Европын холбооноос гарвал ирэх хоёр жилд Их Британийн эдийн засаг Европын холбоонд үлдсэнээс 6 хувиар хасагдах болно. Газар эдэлбэрийн үнэ ч 18 хувиар буурч, инфляц ихээр нэмэгдэх болно гэж Осборн энэ оны 5-р сард сэрэмжлүүлж хэлжээ.
Их Британи энэ сарын 23-нд бүх нийтийн санал хураалт явуулж Европын холбоонд үлдэх эсэхээ шийдэх болно. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |