
Узбек бол торгоны зам дагуух эртний улс, Төв Азийн зам харилцааны уулзвар газар байрладаг, өнө эртний түүхтэй, гайхамшигт соёл иргэншилтэй орон. Хятад улсын "Нэг бүс нэг зам" санаачилга энэ эртний улсад шинэ боломж нээж, Хятад Узбекийн хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятад Узбек том чухал төслүүдээр олон нийтлэг ойлголтод хүрчээ. Хятадын Төмөр зам, туннелийн корпорацын байгуулсан Ангрен-Пап төмөр замын Камчик туннелийг энэ оны 2-р сарын сүүлчээр саадгүй нэвтрүүлэв. Тус туннель Ангрен-Пап төмөр замын багалзуур зам бөгөөд "Төв Азийн хамгийн урт туннель" гэж нэрлэгдсэн юм. Төмөр зам байгуулагдсанаар, Узбекийн дотоодын зам харилцааны төвөгтэй асуудал зохицуулагдах төдийгүй тус орны иргэний амьжиргааг сайжруулах, эдийн засаг, гадаад харилцааг хөгжүүлэх талаар чухал ач холбогдол үзүүлэх юм.

