• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Польшийн ерөнхий сайдтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-21 09:52:49

20-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Варшавт Польшийн ерөнхий сайд Беата Шидлотой уулзав.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад Польш урт удаан хугацааны найрамдалтай юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа тэнцвэртэй, тогтвортой хөгжиж, ялангуяа сүүлийн жилүүдэд гүн зузаан болж байгаа юм. Хятад Польшийн харилцаа өндөржөөд стратегийн бүх талын түншийн харилцаа болсныг ерөнхийлөгч Дуда би хоёр мэдэгдсэн билээ. Хоёр тал хамтдаа хичээн зүтгэж, Хятад Польшийн хамтын ажиллагааны бодит агуулгыг баяжуулан өргөжүүлж, хоёр орны харилцааг урагшлуулан улам дээшлүүлэх болно. Зам тээвэр, ложистик, гааль зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Төв, Зүүн Европт дамжин хүрэх ложистикийн төв байгуулж, Хятад Европын ачаа тээврийн галт тэргээр үлгэр жишээ болгож, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад Польш улам гүнзгий оролцохыг урагшлуулж, Хятад Польш, тэрчлэн Хятад-Төв, Зүүн Европын бусад орон хоорондоо дэд бүтцээр харилцан саадгүй холбогдох талын бүтээн байгуулалтыг урагшлуулна. Польшийн төмөр замын шугамын өөрчлөлт, боомтын байгуулалт, аж үйлдвэрийн парк зэрэг төсөлд идэвхтэй оролцож, үйлдвэрлэлийн чадавхын хоёр талт хамтын ажиллагааг урагшлуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Беата Шидло: Ши Жиньпин дарга Польшид айлчилж буй явдлыг Польшийн засгийн газар маш их чухалчлан үзэж байна. Энэхүү айлчлалаар боломж тохиол болгож, хоёр орны эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, зам тээвэр, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Польш "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааг сайшааж байгаа бөгөөд түүнд идэвхтэй оролцох болно. Энэ нь Польш Хятад хоёр орон болон тус тусын бүс нутгийн хамтын ашиг сонирхолд нийцнэ хэмээн үзэж байна гэжээ.

Ван Хү Нин, Ли Жаньшү, Ян Жиечи нар уулзалтад оролцов.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе