
20-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Варшавын Lazienki паркийн усан дээрх ордонд Польшийн сенатын дарга Stanisław Karczewski болон төлөөлөгчдийн танхимын дарга Marek Kuchciński нартай уулзав.
Ши Жиньпин: Хятад Польш дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны ард түмэн харилцан дотносон дэмжиж, харилцан суралцсан юм. Энэхүү уламжлалт найрамдлаа улам хөгжүүлэх ёстой. Европын Холбоо болон Төв, Зүүн Европын бүс нутагт Хятад, Польш хамтын ажиллагааны чухал түнш болов гэжээ.

Ши Жиньпин даргыг баярлан угтаж буйгаа Stanisław Karczewski, Marek Kuchciński нар илэрхийлж: Польш Хятадын харилцааг хөгжүүлэхийг тус орны парламентын хоёр танхим чухалчлан үзэж, Хятадын хууль тогтоох байгууллагатай солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны эдийн засаг, соёл, орон нутаг, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулж, хоёр орны харилцааг ахиулан шинэ шатанд гаргаж, хоёр орон, хоёр ард түмэнд аз жаргал авчрахад бэлэн байна гэжээ.
Ван Хү Нин, Ли Жаньшү, Ян Жиечи нар уулзалтад оролцов.